Куба Улс, НҮБ-ын дэргэд суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-14 14:56:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгт Итгэмжлэх жуух бичиг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдод Итгэмжлэх захидлыг тус тус гардуулав.


Мөн өдөр шинээр томилогдсон Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүлээн авч уулзан цаашид суугаа орон болон НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, удирдамж, заавар өглөө.

Холбоотой мэдээ