УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-13 08:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.


Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товложээ. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ