Дулааны станц 4 хоногийн нөөцтэй байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-26 17:10:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дулааны станц энэ жил үүссэн өр төлбөрийн улмаас нүүрсээ нөөцлөх боломж бүрдээгүй байна. Өнөөдрийн байдлаар 4 хоногийн нүүрсний нөөц үлдсэн учраас аймгийн Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэж шуурхай арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг байгууллаа.

Тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Батогтохоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулж Мөрөн сумын иргэдэд эрсдэлд орохооос сэргийлж дулаанаар хангах нүүрсний 14 хоногийн нөөц бүрдүүлэн ажиллах үүргийг Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. Дулааны станц нь Мөрөн сумын 200 орчим аж ахуйн нэгж, 50 төсөвт байгууллага, 1660 айл өрхийг дулаанаар ханган ажилладаг бөгөөд жилд 25000 тн нүүрс зарцуулдаг гэнэ. Зарим байгууллага дулааны үнэ тарифаа мөрдөөгүйн улмаас төсөвт 32 байгууллага дээр 1,6 тэрбум төгрөгийн өр авлага үүсч асуудал нь шүүхийн шатанд явж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ