Хууль бусаар согтууруулах ундаа худалдаалдаг газрыг битүүмжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-21 14:13:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж хууль бус үйл ажиллагаа явуулж байсан “Гэрэлтэй цонх” гэж нэрлэдэг газрыг аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтарч битүүмжилжээ.

Тус газар нь сүүлийн 10 гаруй жил шөнийн цагаар архи, согтууруулах ундаа худалдаалж байгаа юм. Хууль хяналтын газраас мэдээлэл, анхааруулга удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар иржээ. “Гэрэлтэй цонх”-ын үйл ажиллагааг зогсоосноор Мөрөн суманд зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 45 хувь, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага 50 хувь буурсан гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Дашням мэдээллээ.

 

Холбоотой мэдээ