Өдөрлөгт 11 сумын 100 гаруй ХБИ оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-05 12:26:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ, ХБИХ-ноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрөөр уулзалт өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 11 сумын 100 гаруй ХБИ оролцож, есөн сумын оролцогчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргажээ.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Нарантуяа, ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа нар оролцож, ХБИ-ийн санал, хүсэлтийг сонсож, ярилцлага өрнүүлсэн бөгөөд ХХҮГ–аас хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, ТББ-ууд чадавхжуулах сургалт хийсэн байна.

Дундговь аймгийн хэмжээнд нийт 1800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдний хувьд нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах боломж хязгаарлагдмал байсаар байна. Гэхдээ зарим байгууллага санаачилга гарган орц, гарцаа хүртээмжтэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа.

Тиймээс энэхүү өдөрлөгийн үеэр ХБИ-д хүртээмжтэй дэд бүтцийг бүрдүүлж, санаачилгатай ажилласан ГБХЗХГ болон Цагдаагийн газрыг шагнаж, урамшуулсан аж.

ХБИ-ийн хувьд жилд ганцхан тохиох эрхээ хамгаалах энэ өдрөөр уулзаж, мэдээлэл авч, уралдаан, тэмцээнд оролцож нэг өдрийг ийнхүү ач холбогдолтой өнгөрүүлжээ.

Холбоотой мэдээ