Хонконгийн цагдаа нар Политехникийн их сургуулийг хүлээлгэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-29 12:49:33

ХОНКОНГ. /Xinhua/. Хонконгийн Политехникийн их сургуульд байршуулсан аюулгүй байдлыг хангах багийн явуулж буй ажиллагаа дуусах шатандаа орж, сургуулийн байрыг удирдлагуудад нь өнөө орой хүлээлгэн өгөхөөр болжээ.


Цагдаагийн газар, Гал түймэртэй тэмцэх багийн албан хаагчдын бүрэлдэхүүн бүхий аюулгүй байдлыг хангах баг Политехникийн их сургууль руу пүрэв гарагт нэвтэрчээ. Тэд сургуулийн байранд 10 гаруй хоногийн турш бүгэсэн жагсагчдын үлдээсэн 3801 шатахуун бүхий бөмбөг, өөр бусад олон төрлийн аюултай хэрэгслүүдийг хураан авсан байна.


“Баасан гарагийн өглөө явуулсан ажиллагаагаар 280 шатахуун бүхий бөмбөг, 318 ахуйн газ, 28 лонх химийн болон янз бүрийн бодис олсон. Сургуулийн байрыг удирдлагуудад нь баасан гарагийн орой хүлээлгэн өгнө” гэж Цагдаагийн дэд комиссар Чау Ят Мин мэдээлжээ.


Цагдаагийн ажилтнууд хууль бус, хүч хэрэглэсэн аливаа үйл ажиллагааг тэвчихгүй. Бид мөрдөн шалгах ажиллагааг мэргэжлийн хийгээд үнэн шударгаар явуулах болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ