Их Британийн армийн бие бүрэлдэхүүнийг цөөрүүлнэ гэх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-25 08:15:15

ЛОНДОН. /TASS/. Их Британийн хуурай замын цэргийн тоог цөөрүүлэхээр бэлтгэж байгаа тухай “The Sunday Times” сонинд гарсан нийтлэлийг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон ням гарагт няцаажээ.


“Бид Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлэхүүнийг ямар ч байдлаар цөөрүүлэхгүй, бид тэдний тоог хэвээр үлдээнэ. ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулах тухай НАТО-гийн хүрээнд хүлээсэн үүргээ бид биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ санхүүжилтийг нэмэгдүүлнэ” гэж Жонсон Их Британийн баруун нутагт орших Телфорд хотод үг хэлэхдээ мэдэгджээ. Түүний мэдэгдлийг телевизийн “Sky News” сувгаар шууд дамжуулсан байна.


Их Британийн Засгийн газар зардлаа хэмнэх зорилгоор хуурай замын цэргийн тоог одоогийн 73 мянгаас 60-65 мянга болгож цөөрүүлэхээр, мөн нисэх онгоц тээгч хоёр шинэ хөлөг онгоцыг холбоотнууддаа түрээслүүлэхээр төлөвлөж байна гэж “The Sunday Times” сонин ням гарагт мэдээлжээ.


Холбоотой мэдээ