Монголын эмэгтэй шигшээ хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-17 10:39:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний “В” хэсгийн  2 дахь барилдаанд Монголын шигшээ баг 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай халз барилдаж 4:6-гаар хожигдон өнөөдөр БНХАУ-ын шигшээтэй хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.


Наритад ирсэн Америкийн шигшээ багт “Нур-Султан-2019” ДАШТ-д түрүүлсэн гурван дэлхийн аварга бөх очсон байв. Монголын эмэгтэй шигшээ баг эхний барилдаанд ОХУ-ын багийг 6:4-өөр ялсан юм.  Монголын шигшээ багийн тамирчид сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомын АШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын шигшээг буулган авч байсан бол энэ удаа шинэ залуу бөхчүүдэд бага зэрэг туршлага дутан ялагдал хүлээлээ.


Монголын шигшээ багт ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ А.Батцэцэг, ОУХМ Э.Даваанасан нар ялалт байгуулсан. Дэлхийн аваргын отгон медальтан Б.Болортуяа энэ жилийн Нур-Султаны дэвжээнд оноогоор цэвэр ялагдсан дэлхийн аварга Жакарра Винчестерийг цэвэр дарж хариугаа авч чадлаа. Өнөөдөр Монголын шигшээ баг медалийн төлөөх халз барилдаанаа Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ-ын хүчирхэг багтай хийх юм.


Монгол - АНУ 4:6


50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Уитни Кондер 3:4

53 кг: Нандинцэцэгийн Анударь - Сара Хильдбранд цэвэр ялагдсан

55 кг: Бат-Очирын Болортуяа - Жакарра Винчестер цэвэр ялсан

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Келси Кэмпбелл 8:0

59 кг: Баатаржавын Шоовдор - Десири Завала 12:2

62 кг: Энхбатын Гантуяа - Мэйси Килт 2:4

65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Форрест Молинари 2:6

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Тамыра Менса 0:10

72 кг: Энх-Амарын Даваанасан - Виктория Фрэнсис 13:7

76 кг: Ганбатын Ариунжаргал - Аделине Грэй цэвэр ялагдсан


Монгол – Хятад   2019.11.17


LEI C. or SUN Y. (CHN) vs BUYANDALAI C. or Namuuntsetseg TSOGT OCHIR (MGL)  72 | Mat A

LUO L. or PANG Q. (CHN) vs Anudari NANDINTSETSEG  (MGL) 73 | Mat A

CHEN J. or XIE M. (CHN) vs Bolortuya BAT OCHIR (MGL) 74 | Mat A

Yongxin FENG (CHN) vs Battsetseg ALTANTSETSEG (MGL) 75 | Mat A

RONG N. or ZHANG Q. (CHN) vs Shoovdor BAATARJAV (MGL) 76 | Mat A

Juan KANG (CHN) vs Gantuya ENKHBAT (MGL) 77 | Mat A

WU Y. or YU J. (CHN) vs Purevsuren ULZIISAIKHAN  (MGL) 78 | Mat A

TALASINU ER E. or ZHOU F. (CHN) vs Delgermaa ENKHSAIKHAN (MGL) 79 | Mat A

DING Z. or WANG J. (CHN) vs Davaanasan ENKH-AMAR  (MGL) 80 | Mat A

QIANDEGENCHA Q. or ZHOU Q. (CHN) vs Ariunjargal GANBAT  (MGL)

Холбоотой мэдээ