Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 78 хувьтай

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-11-05 13:10:47

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын есдүгээр сарын шилэн дансны мэдээллийг шалгаж 18 байгууллага хангалтгүй, 64 байгууллага хангалттай үнэлгээ авсныг тогтоожээ. Мөн хуулийн хэрэгжилт 78 хувьтай байгаа аж.

Энэ оны гуравдугаар улирлын тайлан илгээлтийн байдалд хяналт тавихад 10 байгууллага хугацаа хоцроосон, дөрвөн байгууллага тайлан илгээгээгүй байсныг  албан шаардлага тавьж зөрчлийг арилгуулав.

Санхүүгийн ажилтнууд Баянтал сумын дөрөвдүгээр сургууль, Шивээговь сумын гуравдугаар цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаатай танилцаж ажилтан, албан хаагчдад санхүүгийн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.


Холбоотой мэдээ