Хөдөөгийнхэн зээлээс зээлийн хооронд амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 12:14:18

 Архангай аймгийн Цэнхэр суманд уулзсан хүн болгоны амнаас энэ үг гарч байлаа.

Төсвийн байгууллагын ажилтнууд, ахмад настангууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд л сумын төвийнхөө арилжааны банк, дэлгүүр, эмийн сандаа өртэй гэнэ. Нэг талаас амьдралын хэрэгцээ байгаа, нөгөө талаас бэлэн мөнгөний гачигдалтайг далимдуулан худалдагчид эд бараа, эмийнхээ үнийг зоргоороо өсгөдөг гэнэ.

Сумын төв нь Цэцэрлэг хотоос ердөө 26–хан километр зайтай байдаг. Цэнхэр сумын төвийн эмийн сан, дэлгүүрийн барааны үнэ аймгийн төвийнхөөс 20-30 хувиар өндөр байдаг ажээ. Одоо ямаагаа самнаж хэдэн төгрөгтэй болж байгаа хэдий ч өр зээлэндээ өгөөд таарч байгаа гэнэ. Цагаан сар тэмдэглэх гэж дэлгүүрийн таньдаг худалдагчаа тойглож гурил будаа гарын бэлэг сэлтээ авсан гэж өнөдрө настан З.Наран ярилаа.

Бас өр зээлтэйг нь овсгоотой ашиглаж ямааны ноолуурын үнийг нь дарж авдаг аж. Жишээлэхэд, аймгийн төвд ямааны нэг килограмм  ноолуурыг 52000 төгрөгөөр авч байхад Цэнхэр сумын төвд 48000 төгрөгөөр үнэлэн авч байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ