ӨМӨЗО-ны Намын хорооны даргаар Ши Тайфөнийг томилов

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-10-29 12:25:09

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны дөрөвдүгээр Бүгд хурал өчигдөр Бээжин хотноо эхэлсэн бөгөөд хэд хэдэн муж, өөртөө засах орны Намын хорооны даргыг өөрчлөн томилсон байна.

Тодруулбал, Нинся-Хотонгийн өөртөө засах орны Намын хорооны дарга Ши Тайфөн ӨМӨЗО-ны Намын хорооны даргаар томилогдлоо. ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Ли Жи Хөн тус улсын Иргэний хэргийн сайд болсон тул энэхүү томилгоог хийсэн байна.

Мөн Хөнань мужийн захирагч Чөн Рүн Ар нь Ши Тайфөний оронд Нинся-Хотонгийн өөртөө засах орны Намын хорооны даргаар томилогджээ. Түүнээс гадна Хятадын Юньнань, Гүйжоу, Ляонин, Шаньси муж болон Гуанси өөртөө засах орны Намын хорооны дарга нарын тэтгэврийн нас болсонтой холбогдуулан чөлөөлсөн байна.           

                                                                                                                                                                                            А.Анхбаяр

Холбоотой мэдээ