Хүн ам, орон сууцны ээлжит тооллого ирэх оны нэгдүгээр сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 11:09:47
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам” зохион байгуулна гэж заасан байдаг. Тус заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн турш улсын хэмжээнд зохион байгуулах юм.

Ташрамд дурдахад, манай улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд тус тус зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ