Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 85,3 хувиар хангаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-10 12:47:19

Булган /МОНЦАМЭБулган аймагт мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг урьдчилсан байдлаар 85,3 хувиар хангаад байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас бүх суманд ажлын хэсэг ажиллуулж, хадпан тэжээл бэлтгэлийн ажлыг чанартай зохион байгуулах, худаг уст цэгийн эзэмшилт, ашиглапт,` хашаа хорооны хангамжийг сайжруупах,` мал эмнэлгийн үйп ажиллагааг технологит хугацаанд нь гүйцэтгэх, эр сувай мапыг эдийн засгийн эргэлтэд оруупах, зам даваа хаагдаж бопзошгүй нутагт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, мапчдын хувийн бэлтгэпийг сайтар хангуупах талаар тодорхой чиглэп өгч, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг шалгаж дүгнэсэн байна.

- Бугат, Хангал, Сэлэнгэ сум өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад санаачилгатай ажиллаж, хадлан бэлтгэх, малын усан хангамжийг нэмэгдүүлэх, малчин өрхийн бэлтгэлийг хангахад анхаарснаар өвөлжилтийн бэлтгэлийг 91,5-95,3 хувь хангалаа. Бэлчээрийн ургац тааруу, өвс тэжээлийн нөөц бэлтгэх боломж муутай зарим суманд өвөлжилтийн бэлтгэл доогуур түвшинд байна. ХХААХҮЯ-нд энэ сарын 25-ны дотор мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан нэгдсэн дүнг танилцуулах учраас өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг гүйцэд хангуулах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мал аж ахуйн албаны дарга Б.Жавзандолгор ярилаа.

Холбоотой мэдээ