БНСУ хууль бусаар оршин суугчдыг хил гаргах журмаа өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-08 15:32:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэнийг нутаг буцаах журамдаа өөрчлөлт оруулсан талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Шинэ журмын хүрээнд БНСУ-д оршин суух хугацаа хэтрүүлсэн иргэд нутаг буцахаасаа 3-15 хоногийн өмнө харьяа газрынхаа Гадаадын иргэн харьяатын албанд бүртгүүлэх шаардлагатай аж. Гадаадын иргэн харьяатын албанаас тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгасны дараа хилээр гарах зөвшөөрөл олгох аж.


Энэ сарын 21-нээс хэрэгжүүлэх уг журам нь сайн дураар нутаг буцаж буй иргэдийг нислэгээс нь хоцроохгүй байх зорилготой аж. Тодруулбал, сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг нисэхээс нь хэдэн цагийн өмнө саатуулан шалгаж, улмаар нислэгээс хоцроох тохиолдол цөөнгүй гардаг байна. Түүнчлэн өнгөрсөн сард тус улсад хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн бага ангийн сурагчийг автомашинаар мөргөснийхөө дараа нутаг руугаа зугтжээ. Тиймээс гэмт хэрэгтэн хил даван зугтахаас сэргийлэх нь дээрх журмын бас нэгэн зорилго аж.

Холбоотой мэдээ