“Хөдөлмөрч манлай ахмад”-аа тодруулан шалгаруулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-06 13:26:15

Төв /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын өдрөөр Төв аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Ахмадын хороо хамтран аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд оюуны хөдөлмөрөө зориулсан, бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 40-өөс дээш жил, үүнээс Төв аймагт 20-иос доошгүй жил ажиллахдаа хөдөлмөрийн өндөр бүтээмжтэйгээр мэдлэг чадвар, ажлын туршлагаа залуу хойч үедээ өвлүүлсэн ахмад буурлуудаа “Хөдөлмөрч манлай ахмад”-аар тодруулан шалгаруулсан байна.

“Хөдөлмөрч манлай ахмад”-аар Баянжаргалан сумын ахмад настан Чогсомжавын Батцэсэм, Борнуур сумын ахмад настан Шарын Бадарч, Бүрэн сумын ахмад настан Даваасодномын Бүргэд, Заамар сумын ахмад настан Лувсангийн Пүрэвцэрэн, Аргалант сумын ахмад настан Дамдинсүрэнгийн Бямбаням, Эрдэнэсант сумын ахмад настан Бадарчингийн Мэдэхгүй, Мөнгөнморьт сумын ахмад настан Чойжамцын Оюунцэцэг, Зуунмод сумын ахмад настан Лувсанзэвэгийн Содномдаржаа, Зуунмод сумын ахмад настан Будын Гэрэлмаа нарын ахмадууд ажил хөдөлмөрөө үнэлүүлж, бүтээсэн хийсэн хөдөлмөрөөрөө бахархан ахмадын баяраа тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ