Хангал сум хамгийн өндөр ургац авч байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-03 21:57:17

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Хангал сумын тариаланчид энэ намар аймгийн хэмжээнд хамгийн өндөр буюу сумын дунджаар га талбайгаас 18,2 центнер үр тариа авч байна. Одоогоор аймгийн дунджаар нэгж талбайгаас 13.2 центнер ургац цайруулж байгаа аж.

- Манайх газар тариалан, мал аж ахуй хосолсон сум. Хавар гандуу байсан ч зуншлага сайхан болж газар тариалан болоод төмс, хүнсний ногоо, хадлангийн ургац сайн байна. “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор хоёр удаа шалгарсан “Молор эрдэнэ түрүү” ХХК, “Амуун далай”, “Хүй мандал” ХХК, “Сүмийн нуга”, “Эко ханбуян” хоршоо зэрэг аж ахуй нэгжүүд арвин ургац авч байна гэж сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярилаа.

Тус сум өнөөдрийн байдлаар 1360 га талбайгаас 2470 тонн улаан буудай хураагаад байна. Энэ намрын ургацын тогтоосон байдлаар 1663,5 га талбайгаас үр тариа авахаар төлөвлөж байгаа юм.

Холбоотой мэдээ