Оюутнууд хотын түүх, соёлын дурсгалт газартай танилцав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-03 15:19:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын 380 жилийн ой, “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Улаанбаатар музейтэй хамтран "Хотын аялал”-ыг зохион байгууллаа.

Аяллаар зочлох үйлчилгээний байгууллага, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын Үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Холидэй Инн зочид буудал, Соёл амралтын “Зайсан хилл” цогцолбор зэрэг газрыг танилцуулав. Тус аялалд МУБИС, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, ХААИС, СУИС, Олон улсын Улаанбаатарын их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй нэгдүгээр дамжааны нийт 40 гаруй оюутан хамрагдсан юм.


Холбоотой мэдээ