Цагдаа нарын англи хэлний сургалт маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-11 19:23:13

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалтыг маргааш эхлүүлэх гэж байна. 

Энэхүү сургалт нь аялал жуулчлалын улирлаар  жуулчдыг татах олон хэлбэрийн ажил зохион байгуулах үеэр гадаадын иргэд жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Цагдаа нарын дотор англи хэлний  мэдлэг, чадвартай хүн цөөн тул жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн ажилтнуудад англи хэлний хичээл заах шийдвэр гаргасан байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт маргааш эхэлнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ