Цуврал сургалтаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-03 14:44:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Эхний “Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах” сургалт энэ сарын 8-10-ны өдрүүдэд Баянхонгор хотноо болох юм байна.  Жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн аж ахуйгаа илүү бизнесийн чиглэл рүү хандуулахаар зорьж төлөвлөж байгаа малчид, ХАА-н бизнес эрхлэгчид, бизнес эрхлэхээр төлөвлөсөн иргэд зэрэг сонирхсон хэн бүхэнд тус сургалтууд нээлттэй байх аж.

Гурав хоног үргэлжлэх энэ удаагийн сургалтын эхний хоёр өдөр онол, практик хичээл байх бол сүүлийн өдөр нь ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж.

Ташрамд, энэ сарын 7-ны өдрийн 14.00 цаг хүртэл сургалтын бүртгэл хийх бөгөөд хүний тоо хязгаартай байх гэнэ.

Холбоотой мэдээ