“Тяньаньмэнь”-ий талбайд олныг хамарсан театрчилсан жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-02 10:05:23

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийг ойг тохиолдуулан мягмар гарагт зохион байгуулсан цэргийн томоохон парадын дараа Бээжин хотын төвд оршдог “Тяньаньмэнь”-ий талбайд олныг хамарсан театрчилсан жагсаал болжээ.


“Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх нь” сэдэвтэй театрчилсан жагсаал “БНХАУ-ыг үүсгэн байгуулсан нь”, “Өөрчлөлт шинэчлэл”, “Агуу сэргэлт” гэсэн гурван хэсгээс бүрдсэн байна.


Энэхүү театрчилсан жагсаалд нийт 100 мянган хүн, 70 хөлөг онгоц оролцсон бөгөөд уг жагсаалын үеэр Хятадын Коммунист нам нэгдэж, ард түмнээ хэрхэн удирдан залсан талаарх түүхэн аяллыг үзүүлжээ. 

Холбоотой мэдээ