Хөвсгөлд хүүхэд харах үйлчилгээгээр 80 гаруй иргэн ажлын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 16:31:13

Хөвсгөл аймагт Хүүхэд харах үйлчилгээнд 391 хүүхэд хамрагдаж 80 гаруй иргэy шинээр ажлын байртай боллоо. Тус аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг нэг сард тусгай сургалтанд хамруулж сертифnкат гардуулсан байна.

Мөрөн сумын хэмжээнд ажлын байраа бэлтгэсэн 32 иргэний байранд холбогдох ажлын хэсэг үнэлгээ хийж шалгуур үзүүлэлтэнд 21 байр тэнцэж өнөөдрийн байдлаар дүнгээрээ эрэмбэлэгдэн 12 байр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Харин орон нутгуудаас 17 сумын иргэд байраа бэлтгэн үнэлгээ хийлгэсэн байна. Тухайлбал Тариалан сумын “Цэнхэр дэлхий” хүүхэд харах үйлчилгээний төвд цэцэрлэгт хамрагдаагүй 12, хөгжлийн бэрхшээлтэй 3 нийт 15 хүүхдийг хамруулж үйл ажиллагаагаа эхлэн 3 хүн ажлын байртай болжээ.

Тус аймгийн хэмжээнд 391 хүүхдийг хамруулах квот ирсний дагуу Мөрөн суманд 106 хүүхэд орон нутагт 285 хүүхэд 4, 5 сард Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ