“Шилдэг ногоочин” номинацийн эзнээр Л.Алтай тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-09-28 14:41:54

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо "Мишээл экспо" төвд зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-2019” үзэсгэлэн худалдаанд Увс аймгийн ногоочид оролцсон байна.  

"Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар ѳрхийн амьжиргааг сайжруулах тѳсѳл"-ийн дэмжлэгээр Улаангом сумын зургаан ногоочин уг үзэсгэлэнд оролцжээ. Энэ үеэр Улаангом сумын 4-р багийн ногоочин Л. Алтай “Шилдэг ногоочин” номинацийн эзэн болсон байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд Увс аймгийн ногоочид төмс, хүнсний ногоо, төрөл бүрийн хүнсний ногооны үр болон чацаргана, үхрийн нүдний бүтээгдэхүүн зэргийг борлуулжээ.

Увс аймгийн ногоочдын хувьд сүүлийн жилүүдэд хүнсний ногооны үр үйлдвэрлэх тал дээр сайн ажиллаж байгаа бөгөөд аймаг орон нутгаа хангаад зогсохгүй, Улаанбаатар хот болон бусад аймагт нийлүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ