БНСУ, Монголын нийслэлийн дарга нар уулзав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-21 14:26:35

СӨҮЛ. /world.kbs/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сун Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлтэй өнөөдөр уулзлаа. Хоёр улсын нийслэл эгч, дүү хотын харилцаатай болсны 20 жилийн ойг тохиолдуулан тэрбээр Улаанбаатарт айлчилж байгаа юм.

Сөүлийн хотжилтын туршлага, Өмнөд Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг Монголын зах зээлд нэвтрэхэд туслах арга замуудыг хотын дарга нар хэлэлцжээ.

Эгч, дүү хотын харилцаатай болсны 20 жилийн ойд зориулсан тоглолт  өнөө орой Улаанбаатар хотын соёлын төвд болно.

Мөн Өмнөд Солонгосын нийслэлийн 60 орчим газрыг онцлон харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж.

Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын бараг тал хувь буюу 1.37  сая хүн оршин суудаг юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд