“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн засварыг Японы улсын тусламжаар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-27 14:09:12

Булган /МОНЦАМЭ/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока Булган аймагт айлчиллаа.  

Айлчлалын үеэр Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Элчин сайд М.Такаока нар "Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн засварын ажлыг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус сургуулийн их засварт нийтдээ 231.2 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэ төсөл арга хэмжээний хөрөнгө санхүүжилт нь шийдэгдсэн учир тус сургуулийн сурагчид тохилог орчинд суралцах боломж улам нэмэгдэх болно гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбилэг ярилаа.

Холбоотой мэдээ