Таван компанийн хувьцаа идэвхтэй арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа
болж, нийт 447.065.539.09 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42
компанийн нэг сая ширхэг хувьцааг арилжив.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжсан хувьцаа:
| № | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн | 
| 1 | AARD | Ард Санхүүгийн нэгдэл | 158,726 | 221,526,348 | 
| 2 | GOV | Говь | 345,347 | 97,945,343 | 
| 3 | APU | АПУ | 51,624 | 25,990,427 | 
| 4 | TTL | Тавантолгой | 2,431 | 15,870,645 | 
| 5 | TUM | Түмэн Шувуут | 83,185 | 13,396,284 | 
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
| № | Симбол | Компанийн нэр | Ширхэг   |  Үнийн дүн  | 
| 1 | MNET | Ард секюритиз ХХК | 469,766.00 | 471,184,930.79 | 
| 2 | BDSC | БиДиСек ХК | 527,735.00 | 148,603,826.01 | 
| 3 | GLMT | Голомт Капитал ХХК | 255,747.00 | 64,757,696.85 | 
| 4 | STIN | Стандарт инвестмент ХХК | 232,536.00 | 50,557,320.99 | 
| 5 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 156,198.00 | 29,544,099.12 | 
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Засгийн газрын үнэт
цаасны хоёрдогч зах
зээлийн арилжаа явагдаагүй байна. Есдүгээр сарын 20-ны байдлаар зах
зээлийн үнэлгээ 2.488.601.500.312.38 төгрөг болсон бол "ТОП
20" индекс18987.51 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.51 хувиар
буурсан үзүүлэлттэй байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    