Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг түр хаав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-21 10:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүрэг, Чингэлтэйн өргөн чөлөөний авто зам буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 2,5 км авто замыг өчигдөр 23 цагаас эхлэн хаалаа.

Энэ сарын 22-ныг хүртэл  түр хааж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Сэлбэ дэд төвийн шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх юм. Иймд тус чиглэлд зорчих иргэдийг Хайлаастын уулзвараас Дарь Эх чиглэлийн 1.4 км авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн алба санууллаа.

Холбоотой мэдээ