“УИД”, “Шивээ Овоо”ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр
9 дүгээр сарын 20-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 139.8 са. төгрөгийн
үнийн дүн бүхий 323.170 ширхэг хувьцаа арилжааллаа. Энэ өдөр 9 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш
тогтвортой байлаа.
Үүнээс "Улсын Их дэлгүүр" (UID+9.38%) болон
"Шивээ Овоо" ХК (SHV+5.01%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Монгол Алт” (ERS-14.90%) болон
"Махимпекс" ХК (MMX-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.83 хувиар буурч,
18987.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.452.545.191,320.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.