Энэрэл төв нөхөн үржихүйн насныханд үнэ төлбөргүй зөвлөгөөг өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-16 16:48:33
Завхан /МОНЦАМЭ/. Завханы ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний Энэрэл төвөөр өнөөдрийн байдлаар 278 хүн үйлчлүүлжээ. Мөн БЗДХ өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь шинжилгээнд бүрэн хамрагдсан байна.
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотой гурван сумын нөхөн үржихүйн насныхан, аймгийн Политехникийн коллеж,  МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн оюутан нийт 112 хүнийг үзлэгт хамруулжээ. Тус төв нь үзлэгт хамруулахаас гадна сайн дурын зөвлөгөө шинжилгээний газраас залуучууд болон, өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгож байгаа аж. ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд 72 хүнд хийж, шинээр илэрсэн 12, давтан таван хүнийг хяналтад авч эмчилсэн байна. Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин өмнөх оноос буурсан байна. Энэ нь нийт халдварт өвчний 40 орчим хувийг эзэлж байна хэмээн Энэрэл төвөөс мэдээлэв.
Холбоотой мэдээ