Польш “F-35” сөнөөгч онгоц худалдан авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАРШАВ. /Anadolu/. АНУ 32 ширхэг “F-35” сөнөөгч онгоцыг Польш улсад худалдахаар болжээ. Энэхүү хэлцэл нь ойролцоогоор 6.5 тэрбум ам.доллар аж.
“Польш улсад “F-35” сөнөөгч онгоцыг худалдаж байгаа нь тус улсын батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, бүс нутаг дахь түрэмгийллийг тогтоон барих зорилготой” гэж АНУ-ын Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн цахим хуудсанд нийтэлжээ.
Трампын Засаг захиргаа уг худалдааны талаар ирэх долоо хоногт Конгресст албан ёсоор танилцуулахаар төлөвлөжээ.
Польш улс цэрэг, батлан хамгаалахын хүчин чадлыг шинэчлэн сайжруулах хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард "F-35" сөнөөгч онгоц худалдаж авах хүсэлтээ албан ёсоор гаргажээ. 2026 он гэхэд шинэ төрлийн зэвсэг худалдаж авахад 47 тэрбум ам.доллар зарцуулна хэмээн Польш өмнө нь мэдэгдэж байсан юм.