АТГ-аас Говь-Алтайн дарга нарыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-07 13:32:31

АТГ орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дарамталж, мөнгө нэхсэн гэх асуудлаар Говь-Алтай аймгийн удирдлагуудыг шалгаж байгаа талаар сайтдаа мэдээлжээ.

Тус аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр  шалгаж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ