Бруцеллёз өвчний эсрэг вакцинжуулалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-29 11:54:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт төл малыг бруцеллёзын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг энэ сарын 23-ны өдрөөс зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 606 дугаар захирамж гарч, сумдын Засаг дарга нарт үүрэг өгсөн байна. Мөн энэ онд аймгийн хэмжээнд 37827 толгой тугал, 328770 толгой хурга, 259369 толгой ишиг, нийтдээ 588139 толгой төл малд вакцин тарих тооцоо гарчээ.

Вакцинжуулалтын явц, гүйцэтгэл, үр дүнд аймгийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хийж дуусгана. 

Холбоотой мэдээ