Малын гаралтай хог хаягдлыг устгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-29 08:56:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төв аймгийн Аргалант суманд ажиллаж буй “Эко фүүдс” ХХК-ийн орчимд үүсээд байсан малын гаралтай хог хаягдлыг устгуулав.

МХЕГ-аас мэдээлснээр, “Эко фүүдс ХХК-ийн махны үйлдвэрийн эргэн тойронд малын гаралтай хог хаягдал бөөгнөрсний улмаас гоц халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдсэнийг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгаж, тухайн компаниар малын гаралтай хаягдал, сэг зэмийг устгуулж орчныг цэвэрлүүлсэн байна.

Сумын удирдлага өнгөрсөн тавдугаар сард малын гаралтай хаягдлыг энгийн хог хаягдалтай адилтгаж хаяулахаар том нүх ухуулснаар хог  хаягдал бөөгнөрсөн гэсэн тайлбарыг компаниас өгч байв. Тус компанийн төлөөлөл, “Манай үйлдвэр наймдугаар сарын 14-нд үйлдвэрлэлээ эхлүүлэхэд хур хог үүссэн байсан. Эмээлт орчмоос иргэд, ААН-үүд мөн дур мэдэн хог хаягдлаа хаяад байгааг бид баримтжуулсан” гэж байв.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас Төв аймгийн Аргалант сумын удирдлагад цаашид энгийн хог хаягдлын болон устгалын цэгийг тусад нь ялган бүртгэж, хаягжуулж тэмдэгжүүлэх үүрэг өгөөд байна. 

Холбоотой мэдээ