Красноярскийн хязгаарт гарсан ойн түймрийн хэмжээ багасжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-08-26 15:37:56

КРАСНОЯРСК. /RIA Novosti/. ОХУ-ын Красноярскийн хязгаарт гарсан ойн түймрийн талбай 14 мянга орчим га-гаар багассан тухай тус хязгаарын Ойн аж ахуйн яам мэдээлжээ.


“Наймдугаар сарын 26-ны өглөөний 10 цагт ирсэн шуурхай мэдээгээр, нийтдээ 301919 га талбайд 53 түймэр асаж байна. Түймрийг унтраахад 129 хүн, зургаан нэгж техник оролцож байна” гэж бүс нутгийн Ойн аж ахуйн яам мэдээлжээ. Наймдугаар сарын 23-ны байдлаар тус бүс нутагт 315672 га талбайд 113 ойн түймэр бүртгэгдсэн байна.


Ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан Красноярскийн хязгаарт, мөн Эвенкийск дүүрэгт онц байдал тогтоожээ. Хуурай өвс шатаах, хөдөө аж ахуйн зориулалттай газруудад ил гал асаахыг хориглосон байна. Красноярскийн хязгаарын ой болон зэргэлдээх нутаг дэвсгэрт эргүүлийн тоог нэмэгдүүлсний зэрэгцээ түймэр тавьж, хуурай өвс шатаасан хүмүүст оноох шийтгэлийг чангатгажээ.


Холбоотой мэдээ