Насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар ажиллуулж байжээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-08-26 10:13:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж буй “Мүллэвана” ресторанд хяналт шалгалт хийжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн “Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно” гэсэн заалт зөрчсөн нь шалгалтаар ирлэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авчээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Холбоотой мэдээ