Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-08-25 08:58:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 25. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ