"Шар хантаазтнууд" G7-гийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-25 01:09:52

ПАРИС. /France Info/. “Шар хантаазтнууд” хөдөлгөөнийхөн Францын нийслэл Парис хотод Их долоогийн бүлгийн /G7/ дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагслаа.


Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогч хэдэн зуун хүн “G7 цөөн хэсэг бүлгийнх бөгөөд бусдад нь юу ч биш” гэсэн уриа лоозон барьцгаан Парисын гудамжаар жагссан байна. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал болон цагдаа нартай мөргөлдсөн тохиолдол гараагүй тайван болжээ.


Францын Тулуза хотод мөн эсэргүүцлийн жагсаал болсонд 250 орчим хүн оролцсон байна.


“Шар хантаазтнууд”-ын бямба гараг бүр зохион байгуулж буй жагсаал 2018 оны 11 дүгээр сарын 17-нд эхэлсэн юм. Тэд эхлээд шатахууны үнийг нэмснийг эсэргүүцэн жагсаж байсан боловч дараа нь эрх баригчдад тавьж буй шаардлагадаа нийгэм-эдийн засгийн төдийгүй улс төрийн асуудлуудыг оруулжээ.


Холбоотой мэдээ