Хөл бөмбөгийн клубууд дүрвэгчдэд туслах кампанит ажил өрнүүлж байна

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2015-09-20 12:40:48

РОМ. /ВВС/. Европ болон АНУ-ын хөл бөмбөгийн клубууд Европт очиж буй цагаачид, дүрвэгчдэд зориулан санхүүжилт босгох кампанит ажил өрнүүлж, тэдэнд туслах бусад үйл ажиллагаанд оролцож байна.

Испанийн хөл бөмбөгийн “Барселона” одоогийн дүрвэгчдийн хямралыг “дэлхийн хоёрдугаар дайнаас хойших дүрвэгчдийн хамгийн том хямрал” гэлээ.

Тус клуб өнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сар хүртэл цахим хуудсаараа дамжуулан хандив өгөхийг уриалж, цэнгэлдэх хүрээлэндээ хандивын мөнгө хүлээж авах аж.

Италийн “Рома” клуб дүрвэгчдэд туслахын тулд улсынхаа хөл бөмбөгийн бусад клуб болон АНУ-ын клубуудтай хамтран интернэтээр мөнгө босгох кампанит ажил өрнүүлж байна.
Герман болон Испанийн бусад клуб мөн дүрвэгчдэд тусалж байна.
Унгарын телевизийн зураглаач эмэгтэйд дэгээдүүлэн унасан сири дүрвэгчдэд Испанийн хөл бөмбөгийн нэгэн сургууль саяхан ажил санал болгосон билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд