Дэлүүн суманд 500 хүүхдийн дотуур байр баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 09:21:25

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төллөвөл зохих эх малын дал гаруй хувь нь төллөөд, төл нь мэнд бойжиж байна.

Хүн ам, мал сүргийн тоо толгой, газар нутгийн хувьд аймагтаа дээгүүр байранд ордог энэ сумын ИТХТ-ийн дарга А.Нурбек сумынхаа байдлын талаар танилцуулахдаа,   -Малчин иргэд маань хэцүү өвлийг гарз хохирол багатай даван тууллаа. Харин сумын төвийнхөнд багагүй бэрхшээл учирлаа. Нэгдсэн халаалтын шугам ид хүйтний цагаар тавигдсаны улмаас хөлдөж, эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүд, дотуур байрны хүүхдүүд даарч өвөлжив. Иймд энэ байгууламжинд их засвар хийж нэмж хөрөнгө зарцуулах ажил гараад байна. Бүрэн дунд сургууль 1500 сурагчтай, дотуур байр хүрэлцээгүйгээс малчдын хүүхдийн нэг хэсэг нь сумын төвд оршин суудаг таньдаг айлуудад амьдарч аргацаадаг. Харин энэ оноос концессийн гэрээгээр 500 хүүхдийн дотуур байр баригдахаар болсон. Энэ ажлыг эртхэн эхлүүлмээр юм. Бас эмнэлгийн байрны дээврийг дахин янзлах шаардлагатай. Түргэн тусламжийн хоёр тэрэгний нэг нь элэгдэж эвдэрсэн, эм, вакцин тариур ч хүрэлцдэггүй. Тав, зургаадугаар багт G mobile гар утасны станц байгуулахаар дөчин сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар болов. Зургаадугаар сараас тавигдана гэж ярилаа.              

Ш.Айзаря                                     

Холбоотой мэдээ