Горхи-Тэрэлжийн бүс нутгаас 100 тонн хог цэвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-18 15:48:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн жилээс эхлүүлсэн “Цэвэрхэн наадацгаая” аян амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт үргэлжилж байгаа талаар бид мэдээлсэн.

Аянд нэгдсэн оюутан залуус тус бүс нутгаас 100 тонн хог түүжээ. Наадмын өдрүүдэд аяны хүрээнд залуус таван өдөр ажиллахдаа 11 мянган ширхэг хогны уут тарааж 50 тонн хог цэвэрлэсэн байна.





“Цэвэрхэн наадацгаая” аянд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, АПУ, Юнител, “LADA Mongolia” компани, “Хоггүй Монгол” ТББ хамрагдан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажилласан юм.

Аянд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд нэгдээд байна.







Б.Болд

Холбоотой мэдээ