"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-07-16 09:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, "Цэцэг төв"-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн гурван хоног хааж байна.

Энэ хугацаанд ХЗДХЯ-ны захиалгаар “Хурд групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Иймд хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд зорчигч, жолооч нар бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.

Холбоотой мэдээ