Амьсгалын замын өвчлөл буурсан ч Улаанбурханы тохиолдол нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 19:53:25

Хөвсгөл аймгийн хэмжээнд улирлын чанартай томуу, томуу төст өвчин буурах хандлагатай байгаа хэдий ч Улаанбурхан өвчин нэмэгдсээр 334 тохиолдол бүртгэгджээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 70 хүүхэд, халдвартын тасагт 29 кортсон хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 хоног зогсоож, Эрүүл мэндийн газраас амны хаалт хэрэглэх аян зарлаж, эмнэлэгт хэвтэж буй үйлчлүүлж буй иргэд амны хаалт тогтмол хэрэглэх  шаардлага тавьж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн нягтаршлыг бууруулах зэрэг олон арга хэмжээ авч байгаа боловч өдөрт 6-12 коорын тохиолдол нэмэгдсээр байгаа гэнэ. Мөн Хүүхдийн тасагт 30 ор, Халдвартын тасагт 12 орыг тус бүр нэмэгдүүлсэн ч ачаалал нэмэгдсээр байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ