Хөвсгөл аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүд ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-12 12:48:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийхэн тус аймгийн төрийн албанд ажиллаж байсан ахмадуудтай уулзаж, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг танилцуулан тэдний санал бодлыг сонсов. 

Энэ үеэр ахмадууд “Төрийн албан хаагчдыг эхнээс нь системтэй сургах хэрэгтэй байна. Мөн яамдын сайд нар, удирдлагууд мэргэжлийн хүн байх нь чухал. Тухайн салбарыг мэддэг мэргэжлийн хүн л хөгжилд хөтөлнө шүү дээ. Ахмадууд бидний үгийг сонсч байгаад баяртай байна” гэдгийг хэлж байв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам “Төрийнхөө төлөө ажиллаж үнэ цэнтэй хугацаагаа зориулж явсан ахмадуудад талархал илэрхийлж, чин сэтгэлийн санал хүсэлтийг хүлээж авлаа. Төрийн алба улс төрөөс ангид, тогтвортой, мэргэшсэн байх ёстой гэдгийг төрийн албан хаагчдад анхааруулж байгаа гэдгийг онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ