Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-11 08:23:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тухайлбал, 10.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үдээс хойш буюу 14.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хороо Өмгөөллийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Мөн 15.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ.


Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо өнөөдөр 09.00 цагт хуралдах юм.

Холбоотой мэдээ