Нийт сумын 60 гаруй хувьд газрын гарц ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-11 10:03:12

Булган /МОНЦАМЭБулган аймагт энэ сарын эхний байдлаар ургамлын бүрхэц Могод, Булган, Баяннуур, Рашаант сумын нутгаар дунд, бусад сумын нутгаар сайн үнэлгээтэй байна. 

        Нийт нутгаар ургамлын өндөр 3-7см байгаагаас нэг га талбайд Сэлэнгэ, Гурванбулаг, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн суманд 0.1-2,8 центнер ургацтай байгаа бөгөөд бусад нутгаар ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна гэж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн технологи инженер Д.Энхээ мэдээллээ.

          Агаарын сарын дундаж температур нийт нутгаар 8.2-13.5 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулахад баруун урд, өмнө, зүүн өмнө зүгийн сумдын нутгаар олон жилийн дундаж орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас -1.1-1.9 градус хүйтэн байжээ. Цаг агаар сэрүүн байсан нь ургамлын гарцад нөлөөлж зарим нутгаар зуншлага оройтож байгаа бололтой.

Холбоотой мэдээ