“Төв + Хөгжлийн лиг” спортын тэмцээн анх удаа болж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-05-25 20:48:23

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутгийн залуусын санаачилга, аймгийн Засаг даргын захирамжаар “Төв+Хөгжлийн лиг” тэмцээнийг анх удаа зохион байгуулж, нээлтээ хийлээ 

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, "Төв + Хөгжлийн лиг” тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд, спортын зүтгэлтэн Га.Лхагвасүрэн, “Төв аймгийн залуус” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Довдонцэрэн, аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Н.Хонгорбаатар, аймгийн уугуул, Сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Э.Анар нар оролцлоо.

Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төв аймгийн Залуучуудын холбоо, “Төв аймгийн залуус” ТББ, Төв телевиз хамтран зохион байгуулжээ.

Тэмцээнийг  “Эх нутгийн иргэд” ТББ ивээн тэтгэсэн байна.
"Төв+Хөгжлийн лиг" тэмцээнд Зуунмод сумын “Ирээдүй”, “ZM Brothers”, 
“ZM Club”, Борнуур сумын “Урьхан”,  аймгийн Авто тээврийн төвийн “ZM Stallions”, “Олон түмний оролцоо” ТББ-ын “Brotherhood”, Баян сумын “Баян нүүдэлчид”, Заамар сумын “Заамар” зэрэг 8 багийн 100 гаруй тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээн амралтын өдрүүдэд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ