Хүчирхийллийг бууруулахад хувь хүний ухамсар, сэтгэхүйг өөрчлөх нь нэн тэргүүний чухал алхам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-21 13:04:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийн үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Өнөөдөр уг сургалтыг аймгийн ГХУСАЗЗ, ГБХЗХГ-тай хамтран Өвөрхангай аймагт зохион байгуулж, хамтарсан багийн 30 мэргэжилтнийг хамруулан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх чадавхид сургаж байгаа юм.

Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж сургалтын нээлт дээр үг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд нийгэмд болоод гэр бүлд ил, далд хэлбэрийн хүчирхийлэл өсч байгаа нь статистик тооноос харагдаж байна. Хүчирхийллийн асуудлыг бууруулахад хувь хүний ухамсар, сэтгэхүйг өөрчлөх нь нэн тэргүүний чухал алхам юм. Үүнд багийн болон сургуулийн нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо өндөр байх ёстой” гэв.

Өвөрхангай аймагт “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байр”-г 2015 онд байгуулж байсан бол энэ жил өргөжүүлж, аймгийн ИТХ-аас 80 сая төгрөгийн төсвийг шийдвэрлэн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, насанд хүрэгчдийг хамгаалах, үйлчилгээ авах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулахаар болсон. Энэ жилдээ багтан ашиглалтад орох аж.

Холбоотой мэдээ