“Элэгний В вирусгүй хүүхэд” хөтөлбөр хэрэгжинэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-05-14 23:13:34

Дорнод /МОНЦАМЭ/ Энэ онд Дорнод аймагт “Элэгний В вирусын халдваргүй нярай” төсөл хэрэгжихээр болжээ. Тус аймагт жилдээ 1900 гаруй эх амарждагаас 200 гаруй нь элэгний В вирустэй байдаг гэсэн судалгаа бий.

Элэгний В вирустэй эхээс төрсөн хүүхэд элэгний ямар нэг өвчлөлд амархан өртөх эрсдэлтэй байдаг аж. Харин дөнгөж төрсөн нярайд В вирусын эсрэг вакциныг хийснээр дээрх халдвараас сэргийлэх боломжтой гэнэ. Тиймээс энэ оноос элэгний В вирусын халдварт өртөж болзошгүй нярайг үнэгүй вакцинжуулахаар болоод байна.

Элэгний В вирусын эсрэг вакцины тухайд 90 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм байна.


Холбоотой мэдээ