11 дүгээр цэцэрлэгийг төвийн шугамд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 13:08:52

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэг нь одоогоор бага оврын уурын зуухаар ажиллаж байна.

Голчлон гэр хорооллын хүүхдүүд хамрагддаг тус цэцэрлэгт халаалтаас хамааралтай асуудал багагүй тулгардгийг албаныхан хэлж байна. Бага насны хүүхдийг байнгын, жигд халаалттай, орчин нөхцөл сайтай орчинд хүмүүжүүлэх шаадрлагатай байдаг тул ирэх хичээлийн жилээс төвийн шугамд холбох ажлыг хийхээр төлөвлөжээ. Тус цэцэрлэгт хүмүүжигчдийн 90 орчим хувь нь 7, 9 дүгээр багийн гэр хорооллын хүүхдүүд байдаг байна. Дээрх хоёр баг нь нийтдээ 2000 гаруй өрх, 6000 гаруй иргэнтэй аж.

Сонирхуулахад, Баянхонгор аймаг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шинээр 8 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ. Мөн хувийн хэвшлийн цэцэрлэгийг бодлогоор дэмжсэнээр аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 90 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

11 дүгээр цэцэрлэг нь 2013 онд ашиглалтад орсноор аймгийн төвд улсын 11 цэцэрлэгтэй болсон юм.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ