352 ширхэг тарваганы түүхий тулам нийслэлд нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-18 12:39:52

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар өчигдөр буюу энэ сарын 17-нд 352 ширхэг тарваганы түүхий тулам хурааж, Зоонод өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгчээ.

Тухайлбал,оройн 18 цагийн орчим Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумын иргэн Б.Мөнхбат 136 ширхэг тарвага,  Б.Гүрбазар 215 ширхэг тарвага, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн О.Чинбаяр 1 тарвага нийслэлп нэвтүүрэлэхийг завдсаныг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар илрүүлжээ. Мөн өдөр  улсын байцаагч А.Эрдэнэбулган 28 ширхэг тарвага хураасан байна.

Иргэн О.Чинбаярт, Б.Мөнхбат, Б.Гүрбазар нарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэхээр эд мөрийн баримт, холбогдох материалыг хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж гаргасан. Тус захирамжаар НМХГ-ын улсын байцаагч нарыг энэ оны наймдугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 товчоонд 24 цагийн турш хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу НМХГ, ХХААҮҮХХ, Сонгиохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын газар, Цагдаагийн 1-р хэлтэс хамтран 24 цагийн турш хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд