Гватемалын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-18 12:42:34

ВАШИНГТОН. /РИА Новости/. Гватемалын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марио Амилкар Эстрада Орельянаг АНУ руу хар тамхи нийлүүлэх хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж, Майами хотод баривчлан саатуулсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлсэн байна.


“Түүнийг АНУ руу кокайн нийлүүлэх хуйвалдаанд оролцсон, галт зэвсэг ашигласан хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж байгаа. Тэрбээр мансууруулах бодисны наймаачдад АНУ руу кокайн нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хариуд  мөнгө авахыг оролдсон” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ